Макрон багет талхыг дэлхийн өвд бүртгүүлэхийг хүслээ

img

Францын Ерөнхийлөгч Эммануель Макрон “ЮНЕСКО”-д Францын үндэсний урт талх болох багет талхыг бүртгүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн талаар

 

 

Ерөнхийлөгч, гэргийн хамтаар үндэсний талх, нарийн боовны үзэсгэлэнд зочлох үеэрээ ийнхүү мэдэгджээ.

 

Тэрбээр “Дэлхийн өвд үндэсний талхаа бүртгүүлэх хэрэгтэй. Багет бол бидний үндэсний өв” гэж хэллээ. Италичууд саяхан пиццагаа “ЮНЕСКО”-ийн дэлхийн өвд бүртгүүлж чадсан билээ.

 

Макрон мэдэгдлийнхээ үеэр “Италичууд биднээс өрсөөд пиццагаа дэлхийн өвд бүртгүүлчихлээ” гэсэн байна. Италичууд пиццагийн дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд иргэд гарын үсгээ цуглуулжээ. Ойролцоогоор хоёр сая иргэн энэхүү саналыг дэмжиж, нэгдсэн байна.

 

Ерөнхийлөгчийн дээрх саналыг Францын үндэсний талх, нарийн боовны эвслийн тэргүүн Доминик Анракт дэмжиж буйгаа илэрхийлээд “Багет талх бол Эйфелийн цамхагтай адилхан Францын бэлгэ тэмдэг. Франц даяар 33 мянга гаруй талхны мухлаг үйл ажиллагаа явуулж 180 мянга гаруй хүн ажиллаж байна. Тиймээс энэхүү бүтээгдэхүүн яахын аргагүй Францын нэрийн хуудас билээ” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ