Террористууд хулгайлсан охидынхоо шинэ видеог цацлаа

img

Алан хядах “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн 2014 оны гуравдугаар сард Нигерийн Борно мужийн Чибок тосгоноос 13-18 насны 270 гаруй охиныг хулгайлсан билээ.

 

 

Армийнхан өнгөрсөн хугацаанд гарын хуруунд тоологдохоор цөөхөн охидыг чөлөөлсөн юм. Өнөөг хүртэл террористуудыг хаана ч нууж, боолчилж байгаа нь нууц хэвээр байна.

 

Охидыг хулгайлснаас хойш террористууд тэднийг видео бичлэгийг хэд хэдэн удаа олон нийтийн сүлжээнд байршуулж байсан ч өнгөрсөн онд олон улс тэднээс холбоо тасраад байсан юм.

 

Тэгвэл “Боко Харам” бүлэглэлийн толгойлогч Абубакар Шэкау твиттер хуудсанд Чибок тосгоны охидын шинэхэн бичлэгийг байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг бичлэгэнд “Аллах биднээс нүүрээ буруулсан. Бид эрх чөлөөтэй болохыг их хүсч байгаа ч гэсэн өдрөөс өдөрт энэхүү мөрөөдөл минь сарниж алга болж байна. Бидний зарим нь үхлээ хүлээж байгаа бол зарим зүгээр л үхэхийг хүсч байна” гэж хэлжээ.

 

Террористууд мөн өнгөрсөн хугацаанд барьцаалсан охидынхоо хамгийн сул дорой нэгнийг сонгон алан хядах ажиллагаандаа амиа золиослогч болгож ашигласан тохиолдол хэд хэдэн  удаа гарсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ