Хойд Солонгосоос ирсэн завинаас цогцоснууд олджээ

Японы Исикава мужийн цагдаагийнхан өчигдөр эрэг орчмоос нэгэн завийг олсон байна. Цагдаагийнхан уг завийг хаанаас ирсэн эсэхийг тогтоохоор чанга яригчаар сануулга өгчээ.
Харин уг завинаас ямар ч дохио ирэхгүй байсан учир эргийн хамгаалалтынхан болон цагдаагийнхан уг завинд нэвтэрчээ.
Завины нэгэн жижиг хэсгээс долоон хүний цогцос олжээ. Завинд ямар ч амьд хүн байгаагүй хэмээн цагдаагийнхан мэдэгдэв.
16 метр урттай уг завийг Хойд Солонгосоос ирсэн амиа алдагсдыг тус улсын иргэн хэмээн таамаглаж байна.
Амиа алдагсад 30-50 насныхан бөгөөд бүгдээрээ хүнс тэжээлийн дутагдалд орж, турж, эцсэн байжээ.
Мөн цагдаагийнхан завинаас Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хөрөгтэй тамхины хайрцаг олсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ