Хоёр Солонгос олимпиор нэг тугийн дор хамтдаа жагсахаар болжээ

Өмнөд Солонгосын Засгийн газрын санаачлагаар хоёр Солонгосын төлөөлөгчид уулзаж, зарим асуудалд хамтран ажиллахаар боллоо.
Уг уулзалт 2015 оны арванхоёрдугаар сараас хойш анх удаагаа зохион байгуулагдаж буй учир олон улсын анхаарлыг татаж буй юм.
Тэгвэл хоёр улсын төлөөлөгчид тохиролцсоны дагуу ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдах өвлийн олимпийн нээлтийн үеэр нэг тугийн дор хамтдаа жагсахаар болсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.
Хоёр улсын тамирчид Солонгосын хойгийн газрын зурагтай далбаан дор жагсахаар болсон хэмээн Сөүлийн талаас уламжлав.
Хоёр улс өмнө нь 2000 оны Сиднейн олимп, 2004 оны Афины олимп, 2006 оны Турины олимпийн үеэр цугтаа жагсч байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ