Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ

img

Португалын цагдаагийнхан их хэмжээний хар тамхи тээвэрлэн явж байсан бүлэг этгээдийг баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Ачааны машин дотроос олон хайрцаг ханборгоцой жимсийг олсон байна. Гэмт этгээдүүд уг жимсний дотрыг ухаж, улмаар хар тамхи нуусан байжээ.

 

Цагдаагийнхан ойролцоогоор 745 кг хар тамхийг илрүүлж, хураан авчээ.

 

Эдгээр хар тамхийг Өмнөд Африкаас авчирсан болохыг шалтгалтаар тогтоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ