Далайн эрэг дээрх амрагчдыг машинаар дайрчээ

Бразилийн Рио Де Жанейро хотын Кобакабана далайн эргийн амралтын газар нэг этгээд хар өнгийн машинаар иргэдийг дайрсан байна.
Уг үйл явдал болох үед олон хүн далайн эргээр амарч байжээ.
“Найман сартай нэг хүүхэд амиа алдаж, 15 хүн шархадсан” хэмээн Цагдаагийн газраас мэдээллээ.
Цагдаагийнхан уг машиныг жолоодож байсан этгээдийг баривчилсан бөгөөд тэрбээр өөрийнхөө хянах чадваргүй байхдаа авто машин жолоодсон болохыг тогтоожээ.
“Түүнийг согтууруулах ундаа болон хар тамхи хэрэглэсэн” хэмээн хэвлэлийнхэн мэдээлж байгаа ч уг мэдээллийг цагдаагийнхан батлаагүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ