Зимбабвегийн улстөрч онгоцны ослоор амиа алджээ

img

Зимбабвегийн нэр хүндтэй улс төрч Рой Беннет эхнэр Хитерийн  хамтаар Хойд Америкт нисдэг тэргээр явж байхдаа осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

"Ослын улмаас хос амиа алдсан" хэмээн албаныхан уламжлав.

 

Онгоц Хойд Африкийн Нью-Мексико мужийн уулархаг бүс нутагт осолдсон байна. Уг ослоос нэг хүн амьд гарсан бөгөөд түүнд яаралтай эмчилгээ хийж буй гэнэ.

 

60 настай Рой Беннетийн үхэл сөрөг хүчний “MDC” намынхан болон дэмжигчдэд нь хүндээр тусчээ. Тэд олон нийтийн сүлжээгээр эмгэнэл илэрхийлж, албаныхнаас ослын шалтгааныг нэн яаралтай илрүүлэхийг хүсчээ.

 

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар “Үзэгдэх орчин муу” хэмээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ