Ким Чен Уны зургийг шатааж, дургүйцлээ илэрхийлжээ

img

Хоёр Солонгосын төлөөлөгчид тохиролцсоны дагаа ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдах өвлийн олимпийн наадмын нээлтэд хоёр улсын тамирчид нэг далбаан дор жагсан орохоор болсон билээ.

 

 

Хойд Солонгосын эрх баригчид олимпийн таван төрөлд 22 тамирчнаа илгээхээс гадна тэднийг дэмжих 300 гаруй гишүүнтэй “хөөрхнүүдийн арми”-аа илгээхээс гадна Мар удирдагч Ким Чен Уны байгуулсан охидын “Моранбон” хамтлагийг бүрэн бүрэлдэхүүнээр нь илгээхээ мэдэгдсэн юм.

 

Тэгвэл хэсэг иргэн хоёр улсын тамирчдын нэг далбаан дор жагсан орохыг эсэргүүцэж, Хойд Солонгосын төрийн далбаа болон Ким Чен Уны гэрэл зургийг шатаасан талаар “www.abcnews.go.com” сайт мэдээллээ.

 

Уг жагсаалтай зэрэгцэн Хойд Солонгосын төлөөлөгчид өмнөдөд ирж, тоглолтоо хийх газар зэрэгтэй танилцаж буй юм.

 

Пхеньянаас ирж буй төлөөлөгчдийг “Моранбон” хамтлагийн ахлагч Хён Сон Вол ахалж буй бөгөөд өнөөдөр төлөөлөгчид нутаг буцах билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
amerukuud bolioch
2018-01-23
Зочин:
amerukuud bolioch
2018-01-23