Итали эр эхнэр, охиноо хөнөөгөөд, иргэд рүү гал нээжээ

Иалийн Беллона хотноо галт зэвсэгтэй этгээд иргэд рүү гал нээсэн талаар “www.true-news.info” сайт мэдээллээ.
Гэмт этгээд 47 настай бөгөөд тэрээр халдлага үйлдэхээсээ өмнө эхнэр, охиноо хөнөөсөн байжээ.
Тэрээр гэрийнхээ тагтнаас иргэд рүү гал нээсэн бөгөөд уг үйл явдлын улмаас таван хүн шархадаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Цагдаагийнхан байшинд нэвтрэх үед тэрээр шатамхай бодис гэртээ цацаж, галдан шатаажээ.
Галыг шуурхай унтрааж, гэмт этгээдийг барих гэсэн боловч тэрээр амьсгал хураасан байсан талаар албаныхан мэдээлэв.
Түүнийг ямар нэгэн террорист бүлэглэлийн захиалгаар уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн цагдаагийн төлөлөөгч албаныхан уламжилжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ