АНУ-ын төрийн байгууллагууд хэвийн ажиллаж эхэллээ

img

АНУ-ын Төлөөлөгчдийн болон Сенатын танхим өчигдөр Холбооны төсвийн санхүүжилтийг гурван долоо хоногоор сунгах хуулийн төслийг баталсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Ийнхүү үйл ажиллагаагаа зогсоогоод байсан зарим засаг захиргааны нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдлээ.

 

Конгресс өнгөрсөн баасан гаригт төсвтийн санхүүжилийг сунгах, 2018 оны төсвөө баталж чадаагүй учир  эрүүл мэнд, боловсрол, тээвэр зэргээс бусад төрийн үйлчилгээ түр зогсоод байсан юм.

 

Төрийн үйл ажиллагаа зогсоход хүрсэн шалтгаан нь сөрөг хүчин Ардчилсан намынхан өсвөр насандаа АНУ-д хөл тавьсан 700 мянга гаруй хууль бус цагаачдыг эх оронд нь албадан буцаахаас сэргийлэх арга хэмжээ авахыг тогтоолын төсөлд тусгахыг хүссэнээс болсон аж.

 

Харин эрх баригч Бүгд Найрамдахчууд тэднийг албадан гарах нь зүйтэй хэмээжээ.

 

Хоёр намын лидерүүд болох Бүгд Найрамдах намын дарга Мич Макконнелл, Ардчилсан намын дарга Чак Шумер нар хууль бус цагаачдын нийгмийн халамжийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тохиролцоонд хүрснээр ийнхүү үйл ажиллагаагаа зогсоогоод буй газрууд хэвийн ажиллах болжээ.

 

Төлөөлөгчдийн танхимын 266-159 саналаар төсвийн хуулийг дэмжсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ