Цанын баазаар үйлчлүүлж байсан иргэд цасан нурангид даруулжээ

Японы Гунма мужийн төв Кусацугийн орчимд болсон цасан нурангийн улмаас нэг хүн сураггүй болж, 14 хүн бэртсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Бэртсэн хүмүүс ойролцоох цанын баазаар үйлчлүүлж байсан байна. Цасан нуранги үүссэн нь галт уул идэвхжсэнтэй холбоотой хэмээн албаныхан үзэж буй юм.
Эрх баригчид орон нутгийн иргэдийг ууланд гарахгүй байхыг анхааруулжээ. Галт уулын идэвхжил, цасны нуралттай холбоотой эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.
Японы цаг уурын судалгааны агентлагийн мэргэжилтэн хэлэхдээ 'Хэд хэдэн хэмжилт явуулсны дүнд галт уул, цасны нуралтад холбоотой эсэхийг тогтооно. Одоогоор бид хэмжилт явуулж байна” гэжээ.
Үзэгдэх орчин тааруу байгаа учир аврагчид ослын газар ажиллах боломжтой байгаа гэнэ.
Өнгөрсөн 2014 оны есдүгээр сард Онтеки ууланд цасан нуралт үүсний улмаас 63 хүн амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ