Афганистанд террористууд цуврал халдлага үйлджээ

img

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл Афганистаны Жалалабад хотноо байрлах "Хүүхдийг ивээх төв"-ийн ойролцоо террорист халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг халдлагаар гурван хүн амиа алдаж, 24 хүн шархадсан байна.

 

Амиа золиослогч хүн ихтэй газар амиа егүүтгэсэн аж. Мөн цагдаагийнхан энгийн иргэд рүү гал нээсэн зургаан этгээдийг устгажээ. Тэдний зарим нь тэсрэх бөмбөг байршуулсан бүс зүүсэн байсан гэнэ.

 

Энэхүү үйл явдлаас хагас цагийн нэг этгээд цэргийн байрын гадна амиа егүүтгэжээ. Энэхүү халдлагаар цэргийн томоохон албан тушаалтан болон үүргээ гүйцэтгэж байсан цэргийн албан хаагч амиа алджээ.

 

Халдлага үйлдсэн этгээд шалгалтаар Исламын улстай болохыг тогтоосон байна.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ