Угандагийн Ерөнхийлөгч Трампт хайраа илчлэв

img

Уганда улсын Ерөнхийлөгч Евери Мусевени өчигдөр “Африкчуудтай шууд ярилцаж байна” нэвтрүүлэгт оролцсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг шууд ярилцлагын үеэр Мусевени АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хүндэтгэдэг хэмээн хэлжээ.

 

Тэрбээр “Трамп надад таалагддаг. Түүний үзэл бодол таалагддаг. Түүнтэй уулзах боломж олдвол олон зүйлийн талаар ярилцах болно. Би Трампт хайртай” гэж ярьсан байна.

 

Трамп энэ сарын эхээр Сальвадор, Хайти болон Африкийн бүх улсыг “Бохир заваан” гэж хэлжээ.

 

Энэ талаар Ерөнхийлөгчөөс асуухад тэрбээр тайлбар хийхээс татгалзсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ