Өмнөд Солонгосын эмнэлэгт гал гарсаны улмаас 33 хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын Мирян хотын “Сэжүн” эмнэлэгт гал гарсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Уг галын улмаас 33 хүн амиа алдаж, 40 гаруй хүн түлэгджээ. Түлэгдсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэж, яаралтай эмчилгээ хийж байна.
Уг эмнэлэгт гал орон нутгийн цагаар 7.30 цагаас гарчээ. Галын унтраахаар 100 гаруй гал сөнөөгч ажиллаж, галыг 40 минутын дотор бүрэн унтраасан гэнэ. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.
Мирян хот нийслэл Сөүл хотоос 280 километрийн цаана байрладаг билээ.
Гал гарах үед эмнэлгийн төв барилгад 200 гаруй хүн хэвтэж байсан бөгөөд 52 өвчтөнийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Харин төв барилгын дэргэдэх асрах барилгад байсан 93 өвчтөн гэмтэж бөгөөд тэднийг нүүлгэн шилжүүлсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ