Алексей Навальный: Путин байсан цагт энэ улс хөгжихгүй
2018-01-29

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гол сөрөг хүчин гэгддэг Алексей Навальный нийслэл Москва хотноо зөвшөөрөлгүйгээр жагсаал зохион байгуулж, иргэдийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэмээн өчигдөр баривчилсан талаар “Ройтес” агентлаг мэдээллээ.

 

 

Москва хотноо болсон жагсаалын үеэр цагдаагийнхан түүнийг хүч хэрэглэн баривчилсан аж. Түүнтэй хамт 240 гаруй хүн баригджээ.  Жагсагчид гартаа Путин бол хулгайч” гэх лоозонгоор жигдэрсэн байжээ.

 

Гэхдээ орон нутгийн хэвлэлүүд “Алексей Навальныйг баривчлаад хэдхэн цагийн дараа цагдаагийнхан сулласан” гэж мэдээллээ.

 

Алексей Навальныйu баривчилсан хойгуур цагдаагийнхан түүний тэргүүлдэг “Авлигын эсрэг сан” байгууллагын байранд шалгалт явуулж, хэд хэдэн хүнийг баривчилсан хэмээн дэмжигчид нь мэдэгдэв.

 

Тэрбээр “Бид тэмцэхгүй бол энэ улсад хэзээ ч шударга, ардчилсан сонгууль болохгүй. Путин бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн. Путин байсан цагт энэ улс хөгжихгүй” гэж хэлжээ.

 

Ирэх гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Алексей Навальный нэр дэвших боломжгүй болсон билээ. Иргэдийг уг сонгуулийг хүчингүй болгохын тулд цагаан санал өгөхийг тэрбээр уриалсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ нөхөр путины хаана ч хүрэхгүй л дээ
2018-01-31
irgen:
ene mal hogjyylehgui yu hiisen hyn be tegeed, gadnii hevleld ulsaa muulahaas oorum hiideggui l baina lee shdee, oros uls putingiin yed l uls shig bolj irsen shdee
2018-01-29
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср Утас88671597
2018-01-29
Зочин:
Zuv sh te...
2018-01-29