Цагдаагийн академи руу террористууд халдаж, 15 цэргийг хөнөөжээ

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах Цагдаагийн академи руу өчигдөр 15.00 цагийн орчимд террористууд халдлага үйлдсэн билээ. Тэгвэл уг халдлагын улмаас 15 цэрэг амиа алдсан талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас уламжлав.
Тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин жолоодсон амиа золиослогч этгээд академийн төв хаалганы өмнө амиа егүүтгэжээ. Халдлагаар тус академийг хамгаалж байсан цэргүүд амиа алдсан бол харин сонсогчид бэртэж, гэмтээгүй байна.
Тус академи өнгөрсөн оны аравдугаар сард мөн халдлагад өртөж байв.
Энэхүү халдлагаас нэг өдрийн өмнө террористууд Элчин сайд яамууд болон Засгийн газрын агентлагууд байрлах ногоон бүсийн шалган нэвтрүүлэх хэсэгт халдлага үйлджээ.
Халдлагаар 104 хүн амиа алдаж, 205 хүн шархадсан байна.
Эрх баригчид энэхүү халдлагын ард алан хядах “Талибан” болон “Исламын улс” бүлэглэл бий хэмээн мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ