Мишель Обама: Трампт хүмүүс дургүй ч тэр Ерөнхийлөгч болж чадсан

img

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэргий Мишель Обама “ELLEN” шоунд оролцож, сүүлийн үеийн асуудлаар ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танай гэр бүл Цагаан ордныг орхин яваад хэдийнэ жилийн хугацаа өнгөрчээ.

 

-Тийм ээ. Бүтэн нэг жил.

 

-Энэ хугацаанд та ямар ч ярилцлага өгөөгүй.

 

-Тийм ээ. Ярилцлага өгөхийг хүсээгүй гэхээсээ илүү зүгээр л олны анхаарлыг татахыг хүсээгүй юм.

 

-Би таныг зүгээр ч нэг нэвтрүүлэгийнхээ хойморт урьсангүй. Ирэх сард би 60 нас жүжигчин Женнифер Энистоны 49 нас хүрнэ. Таныг энэ гайхалтай өдрүүдийн гэрч болгохоор урьсан юм. /Энистон уг шоунд зочноор оролцсон юм/

 

-Гайхалтай юм. Та хоёр авъяас чадвараа бусдаар үнэлүүлж, өнөөдрийн гайхалтай өндөрлөгт өөрийн хүч хөдөлмөрөөр хүрсэн эрхмүүд.

 

 

-Сонсоход таатай байна. Ерөнхийлөгч Обама та хоёр Цагаан ордноос явсан ч өнөөг хүртэл олны хайрыг хүлээсээр байгаа. Цагаан ордноос яваад амралтаар явсан санагдаж байна?

 

-Манай гэр бүл Цагаан ордны нэгээхэн хэсэг болоод хэдий найман жил болсон. Дасал болсон газраасаа нүүх амаргүй байлаа. Одоо хүртэл Цагаан ордны өмнөх талбайд гүйж буйгаар өөрийгөө зүүдэлдэг. Үнэхээр мартагдахын аргагүй өдрүүдийг өнгөрүүлжээ. Мартахын аргагүй.

 

-Ерөнхийлөгч Трампын тухайд?

 

-Олон хүн түүн дургүй. Гэхдээ л тэр Ерөнхийлөгч болж чадсан.

 

-Би санаж байна. “Трампт саналаа өгсөн бүсгүйчүүд өөрийнхөө эсрэг саналаа өгсөн” хэмээн та хатуухан мэдэгдэж байсан.

 

-Тийм ээ. Энэ бол бодит үнэн.

 

-Обамагийн засаг захиргааны үед таныг гайхалтай улстөрч болно хэмээн үнэлэх хүн нэг бус байсан. Та улстөрийг сонирхдог уу?

 

-Улстөрийг сонирхдоггүй хүн гэж үгүй. Гэхдээ би улстөрийг гэр бүлийнхээ өмнө тавих хэмжээний энэ салбарыг сонирхдоггүй.

 

-Обама улстөр, гэр бүлийн алийг нь нэгт тавьдаг вэ?

 

-Обама өмнө, одоо ирээдүйд ч улстөрийг гэр бүлээсээ илүү тавих байх. Хэдий тэр миний хэлсэнтэй санал нэгдэхгүй байх. Гэхдээ л хоолны ширээний ард охидынхоо талаар бус улстөрийн талаар ярьж бас боддог. Найман жил дэлхийн хүчирхэг гүрнийг толгойлсон учир энэ бүхнийг тийм ч амархан мартахгүй байх. Тиймээс түүнийгээ ойлгодог.

 

 

-Хэрвээ таныг улстөрч болох санал тавив?

 

-Би мэдэхгүй байна.

 

-Трампын гэргий, Тэргүүн хатагтай Мелъянаг тантай харьцуулаад байдаг?

 

-Бид бүх зүйлээрээ өөр. Арьсны өнгө нь хүртэл өөр /инээв/

 

-2016 онд та манай шоунд оролцож, илүүдэл жингийн эсрэг олон улсыг нэгдэхийг уриалж байсан. Таны дасгал хөдөлгөөн хийж буй мөн бүжиглэж буй бичлэг Youtube сайтад 29 сая орчим хандалт авсан.

 

-Идэвхтэй хөдөлгөөн болон эрүүл хүнсний тусламжтай та үргэлж эрүүл байж чадна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kaka:
Yadag har shunalin tukam avgai ve ene haruudig buur huuguud yavuulbal taarba Tranp bol hucirheg er
2018-02-04
kaka:
Yadag har shunalin tukam avgai ve ene haruudig buur huuguud yavuulbal taarba Tranp bol hucirheg er
2018-02-04
mongol:
2 udaa songogson xernee xanaxgui baigaa ymuu xaashaa ym. xoron muuxai ugeer dairax ym.mongoo
2018-02-01
MONGOL:
TENEG XAR XUUXEN, OBAMA METIIN YUMNUUD TSAASHAA ZUGEER. DELXII DAXIND XAMGIIN IX TOGTVORGUI BAIDLIIG BII BOLGOSON, MASH OLON ALAN XYADAX UIL AJILLAGAA YAVUULSAN ANU-GIIN ERUNXIILEGCH NARIIN NEG BOL OBAMA, NUGUUX NI KLINTON. IREEDUI TEDNIIG XYND GEMT XEREGTEN GEJ TSOLLOX BOLNO
2018-02-01
Зочин:
ha ha olon hun durgui chi hamgiin ih durgui bizdee obamad durtai olon hun tuuniig songohgui jasan be
2018-01-30
Г.Батнасан:
Обамаг эхнэрийн хамт Трамп болон түүний эхнэртэй харьцуулбал хамаагүй илүү мэт. Харин 1990 оноос хойшхи Ерөнхийлөгч нартай харьцуулбал хаана нь ч хүрэхгүй мэт.
2018-01-30