Салан тусгаарлагчид Йемений нэг хотыг эзэлжээ

Йемений Аден хотын ихэнх хэсгийг салан тусгаарлагчид эзэлж, хяналтаа тогтоосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг мэдээллийг Ерөнхий сайд Ахмед Бин Дагар баталж, танхимын гишүүдтэйгээ Аден хотыг салан тусгаарлагчдаас хэрхэн чөлөөлөх асуудлаар ярилцаж буй гэнэ.
Салан тусгаарлагчид өнгөрсөн амралтын өдөр гэнэт Аден хот руу дайрсан бөгөөд өчигдөр Аден хотын цэргийг баазыг хяналтадаа авчээ.
Эрх баригчид алан хядах “Хоути” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах үеэр ийнхүү салан тусгаарлагчид ийнхүү нэг хотыг хяналтадаа авчээ.
“Өнгөрсөн ням гаригт эхэлсэн үймээний улмаас 40 хүн амиа алдсан” талаар олон улсын Улаан Загалмай нийгэмлэгээс мэдээлж, нэн яаралтай иргэдийг Аден хотоос чөлөөлөх хэрэгтэй хэмээн эрх баригчдад уриалжээ.
2015 оны долоодугаар сард Хоути бүлэглэлийнхэн нийслэл Сана хотноо дайралт, хийж хотын зүүн хэсгийг хяналтадаа авсан билээ. Уг үйл явдлын улмаас тус улсы Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хади Саудын Араб руу зугтсан түүхтэй.
Саудын Араб тэргүүтэй Арабын эвсэл террористуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм.
Энэхүү үйл явдлын улмаас 9245 хүн амиа алдаж, дөрвөн сая хүн дүрвэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ