Фото: Цусан улаан сар

Сар өчигдөр бүтэн хиртсэн талаар АНУ-ын Сансар судлалын хүрээлэнгээс мэдээллээ. Сар дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сар хиртэх хэмээдэг. “Цусан улаан сар”-ын хиртэлт Австрали улсын зүүн хэсэг, Хойд Америкийн баруун эрэг, Канад болон ОХУ-ын ази тивд орших бүс нутгийн иргэд бүтэн харсан байна. Энэ удаагийн сар хиртэлт нь нэгдүгээр сард тохиож буй хоёр дахь үзэгдэл юм. Сар хиртэлт нэг цаг орчим үргэлжилжээ.
Дараагийн тийм тохиолдол нь 2033 онд биднийг хүлээж байна. Сар хиртэлт фото хальснаа хэрхэн буусаныг сонирхуулъя.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ