Бүгд Найрамдах намынхны сууж явсан галт тэрэг осолджээ

АНУ-ын эрх баригч Бүгд Найрамдах намын гишүүдийн зорчиж явсан галт тэрэг осолдсон талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.
Уг галт тэрэг Виржиниа мужид явж байхад гэнэт хажуунаас нь ачааны машин дайрсан байна.
Энэхүү ослын улмаас ачааны машины жолооч амиа алджээ.
Галт тэрэгний багийн хоёр гишүүн болон намын гурван гишүүн бага зэрэг бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар тус галт тэрэгний эзэмшигч “Амтрак” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Аризонагийн сенатор Жэфф Флэйк “CNN” агентлагт “Ослын улмаас нэг хүн амиа алдсан” гэсэн бол Юта мужийн сенатор Майк Ли "Машин ослын улмаас дахин ашиглах боломжгүй болсон” гэж мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ