Командлагч эрийн авлигын дуулианд Монгол биеэ үнэлэгчид нэр холбогджээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн командлагч асан Трой Амундсон гэгчийг авлигын хэрэгт буруутган, шалгаж эхэлсэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээллээ.
Түүнийг Сингапурт төвтэй “Glenn Defense Marine Asia” компаниас их хэмжээний авлига авахаас гадна биеэ үнэлэгчдийн үйлчилгээг авсан хэмээн буруутгажээ.
Амундсоныг шалгах болсон тухайгаа АНУ-ын Прокурорын газар Сан Диего дахь Тэнгисийн цэргийн флот руу албан бичиг илгээж, мэдэгдсэн аж.
2012 оны есдүгээр сараас 2013 оны аравдугаар сар хүртэл “Glenn Defense Marine Asia” компанийн захирал Леонард Гленн Францис командлагч эрийн оройн хоол, тээвэр болон бусад зугаа цэнгэлийн зардлыг нь төлж байжээ. “Уг зардал дунд биеэ үнэлэгч авсан зардал хүртэл багтсан” хэмээн Амундсон мэдэгдлээ.
“Өдгөө 50 настай Амундсон улсынхаа өмнө үүргээ ухамсарлаж, албан тушаалаа урвуулан ашиглаж тус компанид мэдээлэл дамжуулдаг байсан” хэмээн АНУ-ын Хууль зүйн яамны цахим хуудаст нийтлэгджээ.
Командлагч эрийг зугаацуулж байсан бүсгүйчүүдийн дунд Монгол бүсгүйчүүд бий гэнэ.
Түүний захиралтай харьцсан нэгэн цахим шууданг илрүүлсэн бөгөөд үүний дараа тэрбээр Монгол биеэ үнэлэгчидтэй зугаацсан хэмээн хэлжээ.
Амундсон 2005 оны тавдугаар сараас 2013 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд АНУ-ын Тэнгисийн цэргийн бүрэлдэхүүнд олон улсын цэргийн хамтарсан сургуулилтыг зохион байгуулах хорооны ахлахаар ажиллаж байжээ. Тэрбээр энэхүү ажлынхаа хүрээнд гадаад түншүүдтэй холбоо тогтоох ажлыг ч мөн ахалж байсан гэнэ. Уг ажлын хүрээнд тэрбээр дээрх компанитай холбогдсон хэмээн тэрбээр мэдэгдэв.
Түүний шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 27-нд болох юм. Амундсонд таван жилийн хорих ял болон 250 мянган ам.долларын торгууль ногдуулахаар төлөвлөжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ