Хамтрагчаа алдсан Франц бүсгүй “Алуурчин уул”-руу дахин авирна

Пакистаны хамгийн өндөр уулсын нэг Нангапарбат ууланд авирч байсан уулчид өнгөрсөн сарын 20-нд сураггүй болсон билээ.
Эрлийн багийнхан шуурхай ажиллаж Францын уулчин Элизабет Рево аварсан ч түүнтэй хамт явсан Польшийн уулчин Томас Макивицыг хаана байгааг тогтоож чадаагүй юм. Аврах алба өнгөрсөн долоо хоногт уулчныг олох эрлийн ажиллагаагаа зогсоож, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн аж.
Энэхүү уул нь дэлхий дээр байдаг 8000 метрээс дээш өндөртэй 14 уулын нэг бөгөөд барууны уулчид “Алуурчин уул” хэмээн нэрлэдэг. Түүнчлэн 2016 онд л анх удаа уулчид уулын оргилд гарч байжээ.
Уулчид өнгөрсөн 2014 оноос хойш уг ууланд гарахаар хэд хэдэн удаа авиралт хийж байсан ч амжилтгүй болж байсан талаар Францын уулчин ярьсан байна. Тэрбээр өчигдөр “Би заавал энэ уулын оргилд гарч, хамтрагчийнхаа үйл хэргийг гүйцэтгүүлэх болно. Бид үнэхээр их сорилттой нүүр тулсан. Тэвчихийн аргагүй сорилтын өмнө ирсэн. Гэхдээ л энэ өндөрлөгт ирчихээд буцахыг хүсээгүй. Тиймээс үргэлжлүүлэн авирсаар байлаа. Бидний тэмүүлэл нэгнийх нь амийг авч явсанаар төгссөн. Би хэзээ ч ухрахгүй” гэж хэллээ.
Түүнийг эмнэлэгт яаралтай эмчилгээ хийсэн ч сэтгэл зүйн хувьд тун тогтворгүй байгаа талаар эмч нар өгүүлэв.
Анх 1953 онд энэ уулын оройд уулчид гарч байсан ч өнгөрсөн хугацаанд 30 гаруй уулчин амиа алджээ. Испани болон Аргентины хоёр уулчин уг уулд осолдсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ