Фидель Кастрогийн хүү амиа хорложээ

Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн ууган хүү Фидель Кастро Диаз-Баларт 68 насандаа амиа хорлосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг мэдээллийг Кубын төрийн мэдээллийн агентлаг баталжээ. Кастрогийн хүү сэтгэл санааны гүн хямралын улмаас амиа хорлосон байна.
Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сараас хойш сэтгэл санааны гүн хямралд орж, амиа хорлох хүртлээ эмчилгээ хийлгэж байжээ.
1980-1992 оны хооронд тэрээр Кубын цөмийн хөтөлбөрийг удирдаж байсан гэнэ.
Диаз-Баларт нь Кастро болон Мирта Диаз-Балартаас мэндэлсэн юм. Тэд долоон жил ханилсаныхаа дараа салцгаажээ.
Өдгөө 89 настай Мирта хүүгээ амиа хорлосон гэдгийг сонсоод ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ