Трампыг эсэргүүцсэн эрхэм Элчин сайд болох боломжоо алджээ

АНУ-ын эрх баригчид Өмнөд Солонгост суух Элчин сайдаараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан захирал Виктор Чаг томилохоор төлөвлөж байсан билээ.
Тэгвэл Ерөнхийлөгч Дональд Трамп уг томилгоог хүчингүй болгосон талаар “Ройтерс” агентлаг уламжлав.
Трампын гадаад бодлоготой нь Виктор Ча зөрчилдсөн учир энэхүү томилгоог болиулжээ. Учир нь Виктор Ча Хойд Солонгосын эсрэг баримталж буй Трампын бодлогыг хүчтэй шүүмжилж, “АНУ, Хойд Солонгосыг санаатай өдөөн турхирч байна” хэмээн хатуухан мэдэгдсэн аж.
"Чагийн томилогоог хүчингүй болгосон нь АНУ, Хойд Солонгостой эвлэрэх бус улам дайсагнах харилцаатай болохоор зэхэж байна" хэмээн ажиглагчид үзэж байна.
Трамп Цагаан ордны тэргүүнээр сонгогдсоноос хойш хоёр улс түүхэнд байгаагүй дайсагнасан харилцаатай болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ