Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

img

Ардчилсан үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой баяр энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Өнөөдөр ойн хүрээнд төр засгийн өндөрлөгүүд 11:40 цагаас жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүндэтгэлийн зураг татуулах юм байна. Үүний дараа 13:00-14:00 цаг хүртэл үдийн завсарлага болох бөгөөд орой 17:00 цагаас Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болох ажээ. Дараа нь 19:00-21:00 цагийн хооронд төлөөлөгчид Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн зоог барьснаар баярын үйл ажиллагаа өндөрлөх юм байна. Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн баярт тухайн үеийн АИХ-ын гишүүд, депутатууд болон УИХ, Засгнйн газрын гишүүд оролцож байгаа билээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ