Тайванийн Ерөнхийлөгч газар хөдлөлт болсон хотод иржээ

Тайванийн аялал жуучлалын гол бүс гэгддэг Хуалин хотноо 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.
Энэхүү байгалийн гамшгийн уршгаар зургаан хүн амиа алдаж, 250 хүн гэмтжээ.
Хуалин хотноо 100 мянга орчим хүн амьдардаг бөгөөд газар хөдлөлтийн дараахан оршин суугчдын заримыг нь аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн талаар Аврах албанаас уламжлав.
Газар хөдлөлтийн үеэр тус хотын төвд байрлах Маршил гэх зочид буудал нурсан билээ. уг барилга нурсаны улмаас уг барилга дотор байсан бүх хүн нурангид даруулжээ.
Ойролцоогоор 100 орчим хүн сураггүй болоод буй бөгөөд ихэнх нь Япон, Өмнөд Солонгосоос ирсэн жуулчид гэнэ.
Тэгвэл Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг-вен ослын газартай танилцаж, аврагчдыг шуурхай ажиллаж, сураггүй болоод буй иргэдийг нэн яаралтай аврахыг уриалжээ.
Тэрбээр мөн газар хөдлөлтийн улмаас бэртсэн хүмүүсийг эргэж “Бид энэ үед эв найрамдалтай, атгасан гар шиг байх ёстой” гэж хэллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ