“Шүхэрт хувьсгал”-ыг санаачлагчдад оноосон ялыг хэрэгсэхгүй болголоо

img

Хонконгийн Оюутны холбоо, Сурагчдын холбооны удирдлагууд нэгдэж эрх баригчдаа Бээжингийн шууд хамаарлаас гарч, бие даасан сонгууль явуулахыг шаардан, 2014 онд олон өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ.

 

 

Жагсаалыг зохион байгуулагчид болон жагсагчид бүгдээрээ шар шүхэр болон борооны цуваар жигдэрсэн байсан олон улсад уг жагсаалыг “Шүхэрт хувьсгал” хэмээн нэрийдэх болсон юм.

 

 “Шүхэрт хувьсгал”-ын удирдагч Жошуа Вон, Натан Лау, Алекс Чоу нарт оноогоод байсан хорих ялыг хэрэгсэхгүй болгосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэднийг өнгөрсөн оны наймдугаар сард баривчлан хууль бус жагсаал зохион байгуулсан, иргэдийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан, эрх баригчдынхаа эсрэг нэгдсэн хэмээн буруутгаж, шүүхээс 6-8 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

 

Шүүх анх тэднийг албадан ажил хийлгэх гэж байсан эрх баригчдынхаа шахалтаар хорих ял оноосон аж. Өнөөдөр болсон шүүх хурлаар тэдний ялыг хэрэгсэхгүй болж, суллажээ.

 

21 настай Жошуа Вон “CNN” агентлагт “Үнэн бидний талд үйлчиллээ” гэж хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ