Хятадын тусламжаас татгалзсан ч Япон аврагчдыг хүлээн авчээ

Тайванийн аялал жуучлалын хот гэгддэг Хуалин хотноо энэ долоо хоногийн эхээр 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.
Гэнэтийн байгалийн гамшгийн улмаас 10 хүн амиа алдаж, 275 хүн бэртээд байна. Мөн 65 хүн сураггүй болсон бөгөөд тэднийх ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Газар хөдлөлтийн улмаас Хуалин хотноо байрлах дөрвөн барилга нурсан. “Нурсан барилгын нэг “Маршил” зочид буудалд байсан 116 хүнийг аварсан бөгөөд өнөөг хүртэл 35 хүнтэй холбоо тогтоож чадалгүй, эрэн хайсаар байгаа” талаар Аврах албанаас уламжлав.
БНХАУ-ын эрх баригчид Тайванийн удирдлагуудад хандан олон тооны аврагч илгээж, тусламж үзүүлэхийг хүссэн аж. Харин уг саналаас Тайванийн удирдлагууд “Аврах ажиллагаанд оролцох хүмүүсийн тоо хангалттай байгаа учир бидэнд тусламж авах шаардлаггүй” хэмээн эелдэгээр татгалзжээ. Гэхдээ Тайвань, БНХАУ-ын тусламжаас татгалзсан ч Японоос ирсэн аврагчдыг хүлээн авчээ. Ослын газар 100 гаруй Японоос ирсэн аврагчид ажиллаж байна.
Аврагчид хамгийн сүүлийн үеийн технологийн тусламжтай зочид буудлын барилга дотор сураггүй болсон иргэдийг хайж байна. Сураггүй бологсдын дунд Японоос ирсэн жуулчид бий учир ийнхүү Токио ихээхэн анхаарал хандуулж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ