Москвагийн ойролцоо онгоц осолдож, 71 хүн амиа алджээ

img

ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоо “The Saratov Airlines” компанийн  “АН-148” онгоц осолджээ.

 

 

Ослын улмаас уг онгоцонд зорчиж явсан 65 зорчигч, багийн зургаан гишүүн бүгд амиа алдсан байна.

 

Уг онгоц Москвагаас Оренбург мужийн Орск хотыг чиглэн явж байсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Онгоц хөөрснийхөө дараа хэдхэн минутын дараа төв станцаасаа холбоо тасарсан гэнэ.

 

Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй бөгөөд амиа алдагсдын дунд Швейцарь, Азербайжан, Казахстаны гурван иргэн байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nsn:
orosin ard tumend gun emgenel ilerhiilie haramsaltai um boljee
2018-02-12