Жастин Трюдо гэр бүлээрээ Таж Махалыг бишрэв

img

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Энэтхэг улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Тэрбээр албаа хүлээн аваад удаагүй байхдаа тус улсад мөн айлчилж байсан юм.

 

 

Ерөнхий сайд Энэтхэгийн албаны хүмүүстэй уулзахаас гадна дэлхийн үнэт өв гэгддэг Таж Махалд зочилсон талаар “www.ndtv.com” сайт мэдээллээ.

 

Тэрбээр эхнэр болон гурван хүүхдийнхээ хамтаар Таж Махалын өмнө зургаа даруулжээ. Трюдо "Үнэхээр гайхалтай юм. Үгээр илэрхийлэхийн аргагүй юм" хэмээжээ. 

 

 

Түүнийг энэтхэгчүүд найрсагаар угтан авсан бөгөөд өчигдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитай уулзаж, цаг үеийн асуудлаар байр сууриа солилцсон байна.

 

Мөн тэрбээр гэр бүлийнхээ хамтаар Энэтхэгийн үндэсний хувцсаар гоёжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ