Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл 2013 онд Борно мужийн Чибок тосгоноос 13-18 насны 270 гаруй охиныг хулгайлсан билээ.
Террористууд хулгайлсан охидоо дайчидтайгаа гэрлүүлэхээс гадна царай зүс болон бие галбир сайтайг нь хил давуулан заржээ.
Армийнхан өнөөг хүртэл охидыг эрэн хайж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 10 гаруй охиныг олж, гэр бүлд нь хүлээлгэн өгөөд байна.
Тус бүлэглэл өнгөрсөн оноос дээрх хулгайлсан охидоо алан хядах ажиллагаанд амиа золиослогч болгон оролцуулах болсныг цагдаагийнхан мэдэгдсэн юм.
Саяхан террористууд Дабчи хот дахь сургууль руу халдсан байна. Халдлагаас урьтаж сургуулийн оюутан, багш нар зугтаж чадсан аж.
Террористууд барилгын гадна болон дотор амиа золиосложээ. Эдгээр амиа золиослогчид 2013 онд хулгайлагдсан охидын нэг хэсэг хэмээн гэрчүүд мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ