Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ

Энэтхэгийн хойд хэсгийн Жарханд тосгонд амьдардаг ээж, охин хоёрыг шулам хэмээгээд олны өмнө шийтгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тосгоны иргэд тэднийг гэрээс нь баривчлан үсийг нь хусчээ. Мөн тэдний хувцсыг нь урж, ялгадас идүүлжээ.
Шулам хэмээгдээд буй эмэгтэйчүүд 65, 35 настай гэнэ. Тэднийг ид шид ашиглан тосгонд өвчин тараасан хэмээн буруутгажээ.
Хохирогчид гэх 11 хүн анхлан цагдаагийнхан мэдэгдсэн байна. Ээж, охин хоёр хохирогчдын гэрт хүчээр орж ирээд “Хараал хийсэн” хэмээжээ.
Уг тосгонд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн цагдаагийнхан иргэдэд анхааруулга хүргүүлсэн гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ