Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ

Касперский компани өнгөрөгч 2017 оны кибер аюулгүй байдлын тайлангаа өчигдөр нийтийн хүртээл болголоо.
Тус компани ОХУ-тай холбоотой гэгдэж буй кибер тагнуулын “Sofacy”, “APT28”, “Fancy Bear”, “Pawn Storm”, “Sednit”, “Strontim” бүлэглэлийн талаар мэдээлэв.
“Эдгээр кибер бүлэглэлүүд 2017 оны 1-6 сарын байдлаар “НАТО”-ийн гишүүн орноод олон Украиныг чиглэсэн үйл ажиллагаа явуулсан. Мөн оны дундаас Төв Ази, зүүн Азийн орнууд руу гол анхаарлаа хандуулах болсон” хэмээн тус тайланд дурьджээ.
Өнгөрсөн 2016 онд зохион байгуулагдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдсон хэмээн сэжиглэгдэж байгаа “Sofacy3 бүлэглэл “SPLM”, “Zebrocy” зэрэг арга техникийг ашиглан хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд болон БНХАУ, Монгол Улс, Өмнөд Солонгос, Малайзийн онцгой обьектууд руу халдаж, нууцын зэрэглэлтэй материалуудыг өөрийн болгож эхэлсэн гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ