Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ

Энэтхэгийн Мумбай хотын цагдаагийнхан фэйсбүүк нийгмийн сүлжээгээр танилцсан бүсгүйгээ онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг гэрээс нь баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Хүн амины хэргээр баригдаад буй 25 настай Харисир Нирген гэгч олон сарын өмнөөс нэгэн бүсгүйтэй фэйсбүүкээр чаталж, улмаар уулзсан аж. Анхны уулзалтадаа тэрбээр танилцсан бүсгүйтэйгээ бэлгийн харьцаанд орох санал тавьжээ.
“Уг саналаас бүсгүй татгалзсан учир залуу түүнийг хөнөөсөн” хэмээн нэгэн гэрч хэвлэлийнхэнд өгүүлсэн байна.
“Бүсгүйг хүчирхийлсэн эсэхийг тогтоохоор шүүх эмнэлгийн шинжээчид ажиллаж буй бөгөөд удахгүй хариу ирнэ” хэмээн Мумбай хотын Цагдаагийн газраас уламжлав.
Залуугийн гэрийн өмнөх шатнаас танигдахын аргагүй болтлоо зодуулж, улмаар амиа алдсан бүсгүйн цогцсыг хөршүүд нь олж цагдаагийнханд дуудлага өгчээ.
Хөршүүд “Бүсгүй амиа алдахаасаа өмнө залуутай уулзахаар байшин руу нь орсон” гэдгийг мэдүүлгийнхээ үеэр баталсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ