Ким Чен Уны дүү өмнөдөд айлчлахдаа жирэмсэн байжээ

img



Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дүү Ким Ё Чен Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдаж буй “Пёнчан”-ы олимпийн нээлтийг үзэхээс гадна тус улсад гурван өдрийн айлчлал хийсэн билээ.

1950-1953 онд хоёр Солонгосын дунд дэгдсэн дайнаас хойш Кимийн гэр бүлийн гишүүн өмнөдөд хөл тавиагүй юм.

Тэгвэл Ким Ё Чен өмнөдөд ирэх үедээ жирэмсэн байсан талаар Сөүлийн хэвлэлийнхэн мэдээллээ.

“Гэхдээ уг мэдээллийг батлах ямар ч баталгаа байхгүй. Зөвхөн түүнийг дагалдан ирсэн хүмүүсийн нэг уг мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн” талаар цахим сайтууд мэдээлж байна. 

Өдгөө 28 настай Ким Ё Чен өнгөрсөн 2015 онд Пхеньяны улс төрийн товчооны дарга Чой Рюн Хэгийн хүү Чой Сунтай гэрлэсэн юм. 

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс Пёнчаны олимпийн үеэр хойдоос ирсэн төлөөлөгчтэй уулзах санал хэд хэдэн удаа гаргасан ч татгалзсан хариу авсан байна. 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энх:
тэр яахав ээ, энэ их удирдагч удахгүй бүр явж хөдөлж чадахаа болих байх даа тээ, залуу л хүн юм гэсэн, бүүр нэг хөгшин төрхтэй, бие хаа ч гэж харваас хөдөлгөөний дутагдалтай нэг сайхан гүзээ л болж дээ
2018-02-28
varane:
Яасан сонин юм жирэмсэж болдоггүй байсан юм уу. Хойд солонгост жирэмсэн эмэгтэй байдаггүй болох нээ.
2018-02-22
Goyo hellee. uuriin erhgui ineev
2018-02-22
Б.Дэлгэрцэцэг ямар хэлээр хэлд орсон бол. Гарчигнаас нь харвал "Өмнөдөд айлчлахдаа жирэмсэн байсан, одоо үгүй" гэсэн ойлголт өгөхөөр байна.
2018-02-22
Goyo hellee. uuriin erhgui ineev