Трамп хадам аав, ээждээ АНУ-ын иргэншил олгоно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий, Тэргүүн хатагтай Мелания Трампын тун удахгүй Америкийн иргэн болохоор болсон талаар “www.washingtonpost.com” сайт мэдээллээ.
Уг мэдээллийг Тэргүү хатагтайн өмгөөлөгч Майкл Уалдс баталсан байна.
Өмгөөлөгч “Ерөнхийлөгч Трамп эхнэрийнхээ эцэг, эх болох Виктор Кнавс, Амалия нар АНУ-д хууль ёсоор “байнгын оршин суугч” хэлбэрээр амьдардаг. Харин уг статусыг Ерөанхийлөгч өөрчилж, иргэнээ болгох гэж байгаа” гэж хэлжээ.
Тэргүүн хатагтай эцэг, эх өмнө нь АНУ-д амьдрах бас ажиллах боломжтой ногоон картны сугалаанд хожиж улмаас Словениос тус улсад ирсэн түүхтэй.
Мелания 1996 оноос Нью Йорк хотноо амьдрах болсон юм. Тэрбээр 2005 онд тэрбумтан Трамптай гэр бүл болж, 2006 онд АНУ-ын иргэн болжээ.
“Тэд АНУ-ын иргэн болох өдрөө тэсэн ядан хүлээж буй” талаар өмгөөлөгч мэдэгдлийнхээ төгсгөлд онцлов.
Трамп оны өмнө ногоон карт дахин олгохгүй мөн исламын шашинтай хэд хэдэн орны иргэнийг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Уг асуудлаас болж сөрөг хүчин Ардчилсан нам болон хүний эрхийн байгууллагууд дургүйцлээ илэрхийлж, өнөөг хүртэл тэмцсээр байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ