Ганц ч роханжи үндэстэн нутаг буцаагүй

Мьянмарын эрх баригчид шашны цөөнх гэгддэг Рохинжи үндэстнүүдийн амьдардаг Ражин мужид өнгөрсөн оны наймдугаар сард цэргийн ажиллагаа явуулсан билээ.
Уг цэргийн ажиллагааны улмаас олон зуун хүн амиа алдаж, 600 мянган роханжи орон гэрээсээ дүрвэсэн байна.
Эдгээр дүрвэгсэд өдгөө Мьянмар болон Бангладешийн хил орчимд хүндхэн нөхцөлд амьдарч буй юм. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд роханжичуудад нэн яаралтай тусламж үзүүлж байгаа ч тус бүс нутаг дахь хүмүүнлэгийн хямрал нэгэнт хямралаас гарсан тухайгаа НҮБ-д явуулсан тайландаа дурссан байна.
Мьянмарын эрх баригчид явуулж буй цэргийн ажиллагаа НҮБ “Үндэстний цэвэрлэгээ” хэмээн тодорхойлжээ.
Тус улс энэ оны эхээр тун удахгүй “Орон гэрээсээ дүрвэсэн роханжичуудыг хүлээн авна” гэдгээ илэрхийлсэн.
Тэд ийнхүү мэдэгдээд хэдийн хоёр сар өнгөрсөн боловч ганц ч роханжи иргэн нутаг буцаагүй гэнэ.
Бангладеш хил орчимд нь байршаад буй роханжичуудыг албадан нутаг буцаахаа мэдэгдэж, Мьянмар болон НҮБ-д урьдчилан сануулаад байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ