Олимпийн хаалтын ажиллагаанд оролцох Пхеньяны эрхэм тодорлоо

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдаж буй “Пёнчан”-ы олимпийн хаалтын ажиллагаа руу улсынхаа нөлөө бүхий эрхмийг явуулахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Эрх орноо төлөөлөн олимпийн хаалтын ажиллагаанд ерөнхий генерал Ким Ён-чол Пёнчан хотноо очихоор болжээ.
Уг мэдээллийг тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг баталсан байна.
Ким Чен Ун олимпийн нээлтийн ажиллагаа руу улсынхаа №2 гэгддэг Төрийн ёслолын сайд Ким Ё Нам, төрсөн дүү Ким Ё Ченийг илгээсэн юм.
Мөн хоёр улсын хамтарсан эмэгтэйчүүдийн хоккейн баг олимпт амжилттай оролцсон билээ.
Харин АНУ-ыг төлөөлөн хаалтын ажиллагаанд Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп оролцох юм. Хаалтын ажиллагаа энэ сарын 25-нд болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ