Гурван давхрын тагнаас унасан хүүг цагдаагийнхан аварчээ

Египетийн өмнөд хэсгийн Ашсут хот дахь нэгэн барилгын тагтан дээрээс бага насны хүүхэд унасан талаар “www.iol.co.za” сайт мэдээллээ.
Таван настай хүү гурван давхрын тагтан дээр тоглож байхдаа санамсаргүйгээр унасан байна. Азаар нэгэн цагдаагийн ажилтад хүүг бэртэхээс урьтаж барьж авчээ. “Хүү ямар ч бэртэл аваагүй” хэмээн эцэг, эх хэлжээ.
“Цагдаагийн гурван ажилтан банкийг хамгаалж байсан. Тэд хүүг амжилттай аварсан. Уг үйл явдлын улмаас нэг цагдаагийн ажилтан бэртсэн. Түүнийг яаралтай эмнэлэг рүү илгээсэн” хэмээн Египетийн Дотоод хэргийн яам мэдээлэв.
Байрны өмнөх талбайд байршуулсан хяналтын камер уг үйл явдлыг бичиж авсан бөгөөд эзэд нь тус бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулсан байна.
Интернэт хэрэглэгчид хүүг аварсан цагдаагийн ажилчдыг“Баатар” хэмээх болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ