“АН-148”: Хохирогчдын гэр бүлд нэг сая рубль олгоно

img

ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоо энэ сарын 11-нд “The Saratov Airlines” компанийн  “АН-148” онгоц осолдсон билээ.

 

 

Ослын улмаас уг онгоцонд зорчиж явсан 65 зорчигч, багийн зургаан гишүүн бүгд амиа алдсан юм.  Уг онгоц Москвагаас Оренбург мужийн Орск хотыг чиглэн явж байсан аж.

 

Онгоц хөөрснийхөө дараа хэдхэн минутын дараа төв станцаасаа холбоо тасарсан бөгөөд ослын газарт ОХУ-ын  Мөрдөн шалгах хорооны төв  аппарат  болон Москвагийн бүс нутаг хоорондын тээврийн мөрдөн шалгах удирдах газрын нийт 100 гаруй мөрдөгч, криминалистик ажиллаж  байна.

 

Цогцоснуудыг таних ажиллагаа 2-3 сар үргэлжиж магадгүй байгаа талаар албаныхан уламжилсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Амиа алдагсдын дунд Швейцарь, Азербайжан, Казахстаны гурван иргэн байсан гэнэ.

 

Онгоцны  хар хайрцгийг ослын газраас олоод байна. Шинжээчид хар хайрцагны бичлэгүүдийг тайлж эхлээд буй юм.

 

ОХУ-ын Тээврийн сайд Максим Соколов "Ослын шалтгааныг ойрын хугацаанд тодруулах болно” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 

The Saratov Airlines” компани хохирогчдын гэр бүлд эхний ээлжид 100 мянган рубль. Москва мужийн захиргаа нэг сая рубль өгөхөө мэдэгдээд буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ