Афганистанд халдлагаар 23 цэрэг амиа алдлаа

Афганистаны хэт даврагч “Талибан” бүлэглэл өчигдөр Фарах мужид алан хядах ажиллагаа зохион байгуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг халдлагын улмаас 25 хүн амиа алдсан байна. Террористууд Фарах муж дахь цэргийн баазын ойролцоо халдлага үйлдсэн аж.
“Халдлагаар амиа алдагсдын 23 нь үүргээ гүйцэтгэж байсан цэргийн албан хаагчид” хэмээн албаныхан мэдээлэв. Мөн уг халдлагаар гадна террористууд нийслэл Кабул хотноо халдлага үйлдэж, аюулгүй байдлын агентлагийн гурван ажилтан амиа алджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд Афганистан дахь террористуудыг устгах болно хэмээн мэдэгдсэн юм.
Уг мэдэгдлийн дараахан талибанчууд армийнхныг гол байгаа болгох болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ