Болливуудын одын цогцсыг угаалгын өрөөнөөс нь олжээ

Энэтхэгийн болливуудын супер од Сридеви Капоор санамсаргүй ослоор нас барсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. 54 настай жүжигчин эмэгтэйн цогцсыг зочид буудлын угаалгын өрөөний ваннаас олсон юм.
Тэрээр амиа алдахаасаа өмнө Дубай хотноо болсон хуримын ёслолд оролцсон аж. Хуримын ёслолын дараа тэрээр зочид буудал руугаа явсан байна. Жүжигчинтэй хамгийн сүүлд продюсер Байни Капуро уулзсан гэнэ. Тэрбээр “Сридеви Капоор угаалгын өрөө орохоор явж байсан” гэж хэлжээ.
Уг хэргийг олон нийт “Санаатай аллага” гэсэн бол харин цагдаагийнхан “Золгүй осол” хэмээв. Энэ хэргийг Дубай хотын олон нийтийн прокурорт шилжүүлсэн байна.
Жүжигчин эмэгтэй Жанви, Хуши гэх хоёр охинтой юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ