Ким Чен Ун, Трамптай ирэх тавдугаар сард уулзана
2018-03-09

Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо очиж, тус улсын удирдагч Ким Чен Унтай уулзсан Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чун Юй Ён өчигдөр АНУ-ын Вашингтон хотноо очжээ.

 

 

Тэрбээр Вашингтон хотноо очиж, Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ Ким Чен Уны нууц захиаг өгсөн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

Уг захианд Ким Чен Ун, Цагаан ордны тэргүүнтэй уулзах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн гэнэ. Энэхүү саналыг Трамп хүлээн авсан бөгөөд удирдагч ирэх тавдугаар сард уулзахаар тохиролцжээ.

 

Захиандаа Ким Чен Ун “Дональд Трамп тантай ойрын хугацаанд уулзах чин хүсэлтэй байна” хэмээн тодотгон тэмдэглэсэн талаар Чун Юй Ён хэвлэлийнхэнд хийсэн мэдэгдлийнхээ үеэр дурьдлаа.

 

Удирдагчид хаана уулзах нь тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин