Японы Ерөнхий сайд Шинзо Абе тун удахгүй ОХУ-д айлчлахаар болсон талаар тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлснийг “TASS” агентлаг уламжлав.
“Энэ айлчлал хоёр улсын дундах харилцааг шинэ шатанд авчрах болно” хэмээн Абе мэдэгдлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тун гайхалтай удирдагч. Мөн тэрбээр тун хүчтэй” гэж хэлжээ.
“Бид уулзах үеэрээ олон төвөгтэй асуудлыг цэглэх цаашлаад үр дүнтэй алхмуудыг хийхээр зорьж байна” гэж Абе мэдэгдлээ.
Ерөнхий сайдын дурьдсан төвөгтэй асуудлууд гэдэг “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, иргэний дайны сүүдэрт дарагдаад буй Сирийн өнөөгийн нөхцөл байдал, терроризм”-ын талаар хэмээн Японы талаас дамжуулжээ.
“Украиныг хямралаас гаргахын тулд ОХУ-тай хамтран ажиллах нь хамгийн зөв алхам гэж Абе хэлэв.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |