Нью Йоркт жуулчдыг тээвэрлэж явсан нисдэг тэрэг осолджээ

img

АНУ-ын Нью Йорк хотноо жуулчдыг тээвэрлэн явж байсан нисдэг тэрэг осолдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг “AS350”  нисдэг тэрэгт нийт зургаан хүн зорчиж явжээ.

 

 

“Ослын улмаас хоёр хүн амиа алдсан” талаар Цагдаагийн газраас мэдээлэв. Нисдэг тэрэг гэнэт өндрөө алдаж, улмаар “Roosevelt”  голд унажээ.

 

Осол орон нутгийн цагаар 7.00цагийн орчимд болсон аж. Аврагчид өнөөг хүртэл аврах ажиллагааг явуулсаар байна.

 

Ослын шалтгаан одоогоор тодорхой бус байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ