АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтын товыг зарлалаа

img

АНУ, Өмнөд Солонгос улсын хамтарсан цэргийн сургуулилт ирэх сарын 1-нд зохион байгуулагдахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хамтарсан цэргийн сургуулилт уламжлалт ёсоор хоёр Солонгосын цэрэггүй бүс нутагт болох юм.

 

Уг сургуулилт энэ сард болох байсан ч “Пёнчан”-ы өвлийн олимп болон Хойд Солонгостой байгуулсан гэрээний улмаас хойшлогдсон билээ.

 

Энэ удаагийн цэргийн сургуулилтад хоёр улс 300 мянган цэргийн албан хаагчаа хамруулахаар төлөвлөж байна.

 

Хамтарсан цэргийн сургуулилтын үеэр Хойд Солонгос ямар нэгэн өдөөн турхирсан үйлдэл гаргахгүй гэдгээ Сөүлийн талд амлажээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нар ирэх тавдугаар сард уулзахаар тохиролцоод буй юм.

 

Мөн “Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах боломжтой” гэдгээ мэдэгдээд байна. Дээрх дээд хэмжээний уулзалтын өмнө хоёр Солонгосын төлөөлөгчид уулзахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ