
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь олон шинэлэг ажлуудыг хийсээр байгаа билээ. Ялангуяа албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн.
Түүний нэг нь албан хаагчидаа орон сууцжуулах ажил юм. Өнгөрсөн 6 дугаар сард 190 айлын орон сууцыг алба хаагчиддаа үнэ, төлбөргүй хувьчилж өгсөн. Энэ удаад 23 айл, өрх орон сууцны түлхүүрээ гардан авлаа. Дархан-Уулаймагт ажиллаж, амьдарч буй Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Хорих 435 дугаар ангийн албан хаагчид, ахмад ажилтнуудад орон сууцны түлхүүр гардуулах ажиллагаа 2012 оны 01 дүгээр сарын 6-ний өдөр Дархан-Уул аймагт болсон юм.
Энэ үйл ажиллагаанд ШШГЕГ-ын дарга, бригадын генерал М.Ганхүү, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Пүрэвсүрэн, Санхүү, үйлдвэр, бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга, хурандаа О.Шагдарсүрэн, тус аймгийн ИТХ-ын дарга болон хууль, хяналтын байгууллагын удирдлагууд, албан хаагчид, ахмад ажилтнууд тэдгээрийн гэр бүлийнхэн оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ