Миссиссиппи муж дахь үр хөндөлт хийдэг сүүлчийн эмнэлэг хаагдав

img

АНУ-ын Миссиссиппи муж дахь үр хөндөлт хийдэг “Ягаан байшин” гэх эмнэлэг түр хугацаанд хаалгаа барьсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 

Тус эмнэлэг нь Миссиссиппи мужид үр хөндөлт хийдэг хамгийн сүүлчийн эмнэлэг юм. Өнгөрсөн хугацаанд үр хөндөлт хийдэг олон эмнэлэг хаалгаа барьцгаасан билээ.

 

Өдөр бүр “Ягаан байшин” эмнэлэгийн гадна үр хөндөлт хийхийг эсэргүүцэгчид жижиг болон том хэмжээний жагсаал зохион байгуулж, эмнэлэгийн үйл ажиллагаанд байнга саад учруулдаг байжээ.

 

АНУ-ын муж дотроос Миссиссиппи муж үр хөндөлтийн эсрэг хамгийн хатуу хуультай юм. Уг хуулиас болж албан ёсны зөвшөөрөлтэй хэдий ч “Ягаан байшин” эмнэлэг хэд хэдэн удаа үйл ажиллагаага зогсоож байв.

 

Эмнэлэг хэдий хүртэл үйл ажиллагаа зогсоох нь нууц хэвээр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ