Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий, гүнж Кейт Миддлтон гурав дахь хүүхдээ тээж буй билээ.
Тэгвэл гүнжийн төрөх эцсийн хугацааг тус улсын хэвлэлийнхэн мэдээлж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Гүнж ирэх сарын 28-29 өдрүүдэд амаржих төлөвтэй байна.
Тэрбээр ирэх долоо хоногоос төрөх хүртлээ ямар нэгэн томоохон арга хэмжээн оролцохгүй гэдгийг Британийн Хатан хааны ордны хэвлэлийн алба уламжлав.
Хатан хааны удамд мэндлэх шинэ гишүүний хүйс нууц хэвээр байгаа билээ.
Ханхүү, гүнж нар өнгөрсөн 2013 онд ханхүү Жорж, 2015 онд гүнж Шарлотте нарын эцэг, эх болцгоосон юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |