Хүчтэй давалгаанд цохигдсон 100 гаруй халим үхжээ

img

Баруун Австралийн Хамелийн голын эрэг орчимд шидэгдсэн 100 гаруй халимыг эргийн хамгаалагчид болон иргэд олсон байна.

 

 

Перт хотоос 300 км-ийн цаана байрлах уг эрэгт ойролцоогоор 140 халим амиа алдсан бол ердөө зургаахан халим амьд үлджээ.

 

Амьд үлдсэн халимуудыг далай руу нь буцаан хийх аврах ажиллагаанд сайн дурынхан идэвхтэй оролцох болжээ.

 

“Цаг агаарын таагүй уур амьсгал халимуудад заналхийлж байна” хэмээн амьтан хамгаалагчид мэдэгдэв.

 

Хүчтэй давалгааны улмаас халимнууд эрэг рүү шидэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

delgertsetsegee khalimnuudyg khaanaas aldsan yum be? ene awgay baynga aldaa khiinee,
2018-03-26